Шинээр Prometric ID үүсгэх
Prometric ID үүсгэхээсээ өмнө дараах тайлбаруудыг унш.
Prometric ID-н тухай
- Prometric ID гэдэг нь Prometric компанийн явуулдаг магадлан итгэмжлэгдсэн шалгалтад хамрагдахад шаардагддаг таних нэр юм. (Гэхдээ зарим шалгалтад хамаарахгүй.)
- Prometric болон магадлан итгэмжлэх байгууллагууд нь энэ ID-р шалгалт өгөх хүн бүрийн хувийн мэдээлэл болон шалгалтын хариуг хянаж байдаг.
- Өгөх гэж байгаа шалгалтанд заагаагүй бол 1 хүн хэд хэдэн Prometric ID нээж ашиглахыг хориглоно.
- Хэрэв танд Prometric ID байгаа ч шалгалт өгөхийн тулд өөр Prometric ID нээж ашиглаж байгаа бол тестийн үр дүн хүчингүй болж болзошгүй.
- Prometric ID нь хоёр үсэг болон долоон цифрээс бүрддэг.
- Prometric ID үүсгэхийн тулд хүчинтэй цахим шуудангийн хаягтай байх шаардлагатай. Хэрэв танд цахим шуудангийн хаяг байхгүй бол эсвэл цахим шуудангийн хаягаа олон хэрэглэгчтэй хувааж хэрэглэдэг бол Prometric ID үүсгэхээсээ өмнө Yahoo!, Gmail гэх мэт үнэгүй цахим шуудангийн хаяг нээж аваарай.